Дэлхий эдийн засаг, Монголын санхүү, эдийн засаг, улс төр, хөгжил, олон улсын харилцаа, өнөөгийн байдал, цаашдын хандлага, бодлого зэрэг нэр томьёонд холбогдсон дуусашгүй асуудлуудын талаар
Friday, July 27, 2012
Монгол Өвчин (the first draft- just few words from mind)
Бид улс дотроо уул уурхай, авилга, эдийн засгийн өсөлт гээд ид бужигнасаар. Хэн хүнгүй толгой түрийгүй эдгээр үгс амны уншлага шиг болж. Энэ ярианууд дотор Хятадын өсөлт, хөрвөх валютын дэлхийн хэмжээний өөрчлөлт, технологийн шинэчлэл гэх үгс төдийлөн харагдахгүй байх юм. Бид нэг юманд туйлшрахаараа бусад зүйлээ умартдаг. Энэ нь түүхийн зарим үед сайн л чанар байсан шиг санагдана. Тусгаар тогтнолоо сэргээж ардчилалыг авчирсан гээд л. Гэтэл одоо бишээ ялангуяа эдийн засгийн салбарт энэ хандлага ажиллахгүй. Өнгөрөгч зууны дундуур Голланд улс газрын тос олж түүндээ улайраад эдийн засгаа сүүлд "Голланд өвчин" гэж цоллуулах болсон үзэгдэлд автуулсан. Үүнтэй адилаар бид "Монгол өвчин" гэсэн нэршилийг хэдэн жилийн дараа ном сэтгүүл эрдэмтдийн үгийн санд шинээр оруулах нөхцөл бүрдээд байгаа мэт. Уул уурхайн донтолт, улс төрийн намын хуучны бүтцийн залгамж болсон олгигаржиж лоббид бариулсан хэдхэн намын амлалт нь инфляцыг тэнгэр багадуулж, архины үйлдвэр, эрээний луухаан нарын худалдааг дэмжээд л яваад байна. Тэгээд энэ асуудал дээрээ маргаад л хамаг цагаа дуусч байгаа мэт. Энэ бол буруу зүйл. Тогтвортой эрүүл үзэгдэл яавч биш. Хамгийн онцлох хэсэг нь эдгээр нь өөрөө Монгол гэж нэрлэж болох өвчнийг үүсгэх нян вирус нь болоод байгаа мэт. Дэлхийн улс төр, эдийн засгийн амьдрал жилээр биш, сараар биш өдөр хоног, цаг минутаар өөрчлөгдөж байна. Манай урд хөршийн эдийн засаг өсөөд (бид бензинийг нь бага боловч шахаж байгаа) тэр нь улс төрийн нөлөө болон хувирсаар. Бидний шүтээд дуурайгаад байдаг АНУ, Европын холбоо өрөндөө баригдаад бусад орнуудыг бүү хэл өөрсдийгөө яах вэ гэж шилээ маажиж эхэллээ. Энэ бүхнийг анзаарсан Хятад Орос зэрэг БРИКС-ийн бусад баяжсан орнууд дэлхийн мөнгөний зах зээлийг өөрчлөх, барууны ноёрхож байсан тогтолцоог өөрчилөх оролдлогуудыг хийж эхлэв. Үр дүн нь юу болох вэ? Доллар нурна, Азид Хятад ноёлно. Цаашлаад Монголын гадаад бодлого, худалдаанд өөрчлөлт хийх шаардлага тулгарна. Хувь хүн алдаж болно Улс гүрэн алдах эрхгүй ялангуяа Монголын хувьд. Энэ өөрчлөлтүүдийг хүлээн авч урьдчилан тооцох, хариу арга хэмжээний төлөвлөгөө, механизм бидэнд шаардлагатай. Дотоодын асуудлаа гадаад нөхцөлтэй цогцоор авч үзэх бүх эрсдэл тооцоог үнэлэхийг өнөөгийн байдал Монголоос шаардаж байна. Ер нь дотоод бодлого, гадаад бодлого гэсэн нэр томьёо ажлыг хувааж тус тусад нь явуулах арга барил глобалчлалын нөлөөгөөр үеэ өнгөрөөж байгааг эрдэмтэд онцлох болсон. Үүний оронд институнионал хэлбэрээр буюу салбар салбараар бодлогоо ялгалгүйгээр цогцоор авч үзэх хандлага нэвтэрч байна. Жишээ нь: Техник технологи эрчимтэй хөгжиж, байгал орчны хамгаалал хүчтэй яригдаж буй өнөө үед гадаадад, тухайлбал ДНБ-ын жинтэй хувийг судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа Хятадад эрчим хүчний хэрэглээнд нүүрс орлох хямд зүйл нээгдэхийг үгүйсгэхгүй. Ийм зүйлийг бид урьдчилан мэдэх хэрэгтэй, мэдээлэл олох шаардлагатай, хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй. Монгол Улс хэт удаан бодож, хэт удаан хөдөлсөөр. Удаан байдлыг өөрөөр "Монгол Өвчин" гэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment